onsdag 21 juli 2010

Швед хэлний онлаян хичээлүүд

Швед хэл анхлан, дунд шатанд, гүнзгийрүүлсэн шатанд, эсвэл гимнасын хэмжээнд сурагчдад тус болохуйц маш өргөн хэмжээний, дэлгэрэнгүй дасгалуудтай онлаян саят санал болгож байна. Амжилт:D

LÄR DIG SVENSKA

tisdag 4 maj 2010

Өнөөдөр Хэвлэлийн Эрх Чөлөөний өдөр

tidning Pictures, Images and PhotosХэвлэлийн эрх чөлөө дэлхий дахинаа хэрхэн хэрэгжиж байгаад үнэлэлт дүгнэлт өгөх, ажлаа хийж яваад амь үрэгдсэн сэтгүүлчдийн дурсгалыг хүндэтгэх үүднээс НҮБ-ын Ерөнхий ассемблей 1993 оноос жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг "Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр" болгон тунхагласан юм.


Үргэлж шударга үнэний талд зогсох амаргүй үүргийг хүлээж яваа сэтгүүлчид энэ өдөр хэвлэлийн эрх чөлөөг боогдуулж буй гэмт үйлдлийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэж байна.

Өнөөдөр дэлхий дахин төдийгүй Монгол Улсад сэтгүүлч ажил үүргээ гүйцэтгэснийхээ төлөө мөрдөн мөшгүүлж, дарамтлуулан, торгууль шийтгэл хүлээж буй олон жишээ бий.

onsdag 28 april 2010

Физик


Физик (Грек: φύσις (phúsis), "байгаль" ба φυσικῆ (phusiké), "байгалийн тухай мэдлэг" гэдгээс гаралтай) нь матери, энерги, орон зай ба цаг хугацааг захирдаг тулгуур хуулиудыг нээх болон ойлгох зорилготой шинжлэх ухаан юм. Физикт ертөнц ба түүний харилцан үйлчлэлүүдийн эгэл хэсгүүд, мөн тулгуур зарчмуудын хүрээнд сайн ойлгож болохуйц системүүдийг шинжлэх явдлыг авч үздэг.

onsdag 14 april 2010

Үдийн цай нь үдийн хор болоод байна


Монголд нэг ийм төсөл яваад байгааг уншиж байхдаа ашгүй дээ гэж бодож сууж билээ. Тэгтэл бас л нөгөө асуудалтай тал нь ил гарч ирэх нь энэ дээ. Монголд нээрээ баталгаатай хүнсний бүтээгдхүүн олоход маш хэцүү болсон гэдэг үг ч толгой дээрээс цохиод авах шиг л боллоо доо. Энэ асуудал яаж шийдэгдэх юм бол янзан бүрийн санал гарч ирж байсан шиг санагдана. Бэлэн мөнгө олгох энэ тэр гээд л миний бодлоор бэлэн мөнгө бэлэн хүнс ялгаагүй юм шиг санагдаад байгаа юм. Хүүхдүүдэд мөнгө олголоо гэж бодоход яг тэр эрүүл хүнс авч идэх чадамж юу билээ мөн хэдэн төгрөг олгогдох гээд л байнаа байна. Өгсөн мөнгөөр нь урдаас орж ирсэн болсон болоогүй юм авч идэж байснаас уг нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжээд иймэрхүү юм хийх нь дээр ч юм шиг. Тэгэнгүүт нөгөө айхтар үйлдвэрлэгчид нь баталгаагүй юм хийх юмаа ядаж байхад. Та дараах нийтлэлийг уншаад өөрийн санаа бодлийг хуваалцаарай.

torsdag 1 april 2010

Ха ха, хэ хэ, хи хи нээрээ ийм л байсан даа..... гэж.


Бид нар жоохон байхдаа юмханаар юм хийж идэж байсан санагддаг юм. Бидний үед чихэр, бохь энэ тэр гээд амттангууд ховор байлаа. Байсан ч үнэ ихтэй, ээжээ ааваа найрах уу л болдог байлаа. Тиймдээ ч “цаг цаг нэг цадна, цагаан сараар нэг цадна” гэсэн яриа гарсан болов уу. Энэ нь өлсгөлөн байсан гэсэн үг биш ч гэсэн амттан бага идсэнээс болоод том болсон хойноо дандаа ярвайж явдаг юмнуудыг харахад өрөвдмөөр. Чихэр нь багадчихгүй юу. Харин энэ удаа гарын доорх материалаар хийж иддэг байсан зарим жороо нэгэн найзтайгаа нийлэн “санах ойгоо” сэргээснээр хүргэж байна.

onsdag 31 mars 2010

GLAD PÅSK!

Hөгөөдөр буюу 4-р сарын 2-ны баасан гаригаас эхлэн сургуулиудын улирлын амралт үндэсний уламжлалт бидний хэлж заншнаар улаан өндөгний баяр буюу Påsk-тай холбогдуулан 4-р сарын 12 хүртэл амарч байгаа билээ. Басан гаригт långfredagen, бямба гаригт påskafton болон ням гаригт påskdagen болно. Тэгвэл эдгээр нь ямар учиртай тэмдэглэлт өдрүүд болон хэрхэн тэмдэглэдэг талаар тайлбарлая.

02/04 Långfredagen
Есүс Христ загалмайд цовдлогдсон бөгөөд ихэнх христийн шашинтай орнуудад Есүсийн дурсгалд зориулж гашууддаг өдөр аж. Анх м.э 300-гаад оноос номлогч Kyrrilos of Jerusalem-н санаачлагаар Ерүсалем хотноо уг гашуудлын өдөр эхэлж тэмдэглэгддэг болсноор бусад улс орнуудад аажимдаа дэлгэрсэн байна. Скандинавд харин 1600-гаад оноос хойш орж ирсэн. Эртний христийн шашны уламжлалаар бол энэ өдөр Есүс загалмайд цовдлогдож байгаа учир чанга ярихгүй, инээхгүй, тоголож наадахгүй, дуу хуур дуулахгүй сонсохгүй гэх мэтчилэн гашуудал зарладаг аж. Харин өнөө үед гашуудах гэхээсээ илүү календарийн нэгэн улаан өдөр болон хувирсан байна. Уг өдөр хичээл сургууль болон ихэнх албан байгууллагууд амардаг.






















Стокгольмийн хэлний сургууль


Стокгольмын хэлний сургууль нь швед улсын сургуулиуд мөрддөг зохих хуулийг баримталж ажилладаг хувийн бүрэн бус дунд сургууль юм.
Тус сургууль нь 2001 оны намар үйл ажиллагаагаа эхэлсэн ба соёл болон нийгмийн гарал үүслийг үл харгалзан бүгдэд нээлттэйгээр үйл ажилгаагаа явуулдаг. Одоогоор 17 орны хүүхдүүд англи болон швед хэл дээр бүрэн дунд боловсрол олж авч байгаа төдийгүй эх хэл дээрээ сургалтад хамрагддаг. Мөн түүнчлэн мэдээлэл зүйд тус сургууль гол анхаарлаа хандуулж, сүүлийн үеийн компьютер тоног төхөөрөмжийг суурилуулан сургалтандаа ашиглаж байгаа.

fredag 26 mars 2010

Цэцэрлэг

Цэцэрлэг (förskolan)

Коммунууд нь 6 болон түүнээс доош насны хүүхдүүдийг хариуцан харьяалах цэцэрлэгүүдэд хувиарладаг. Хэрвээ хүүхдээ цэцэрлэгт өгье гэвэл коммунд бүртгүүлж очер хүлээнэ. Газар газраас шалтгаалан орон тоо хүлээх хугацаа их бага байдаг. Гэхдээ та хүүхдээ цэцэрлэгт өгөхөөр төлөвлөж байгаа бол эртнээс бүртгүүлээрэй гэж хэлэх байна.

Lekis, Dagis, Daghem зэрэг нь бага зэрэг ялгаатай боловч бүгд адилхан цэцэрлэгүүд бөгөөд ихэнх нь үнэ төлбөргүй. Зарим нэг дээд тал нь 1260 кр хүртэлх сарын хураамж авдаг цэцэрдэгүүд бас бий. Гэхдээ ээж аав нь ажил хийдэггүй бол уг төлбөр коммунаас төлөгдөнө (төлбөр төлдөг цэцэрлэг бол шүү дээ).

onsdag 24 mars 2010

Шведийн сургалтын систем




Албан ёсны бa ерөнхий систем


Швед улсын сургалтын систем нь förskolan (цэцэрлэг), grundskolan (дунд сургууль), gymnasiet (ахлах сругууль, коллеж) гэсэн албан ёсны дараалалтай бөгөөд эдгээр нь дотроо хэд хэдэн төрлөөр хуваагддаг.
1-5 насны хүүхдүүд цэцэрлэгт харин 9 жилийн сургалттай дунд сургуульд 6-16 насныхан хамрагдаж 16-19 насныхан гимнасиум буюу ахлах сургуульд тус тус суралцах зарчимтай.