onsdag 24 mars 2010

Шведийн сургалтын систем




Албан ёсны бa ерөнхий систем


Швед улсын сургалтын систем нь förskolan (цэцэрлэг), grundskolan (дунд сургууль), gymnasiet (ахлах сругууль, коллеж) гэсэн албан ёсны дараалалтай бөгөөд эдгээр нь дотроо хэд хэдэн төрлөөр хуваагддаг.
1-5 насны хүүхдүүд цэцэрлэгт харин 9 жилийн сургалттай дунд сургуульд 6-16 насныхан хамрагдаж 16-19 насныхан гимнасиум буюу ахлах сургуульд тус тус суралцах зарчимтай.


Сайн дурын болон албан бус сургуулиуд


Үүнд komvux (kommunala vuxenutbildning) хэмээх 19-с дээш, насанд хүрсэн иргэдэд зориулсан гимнасын боловсрол олгох сургууль хамрагдана.
Шведийн боловсролын хуулинд зааснаар арьс, хүйс, эдийн засгийн байдал болон хаанаас ирснээс үл хамааран хүүхэд бүр сургуульд сурах эрхтэй гэж тусгажээ. Сургуулийн сурах бичиг, өдрийн хоол, унаа болон эмчийн үзлэгүүд үнэ төлбөргүй.


Хичээлийн жил


Хичээлийн жил нь головчлон 8-р сарын дунд ба сүүл хавьцаанаас 6-р сарын эхэн хүртэл ойролцоогоор хичээлийн 40 долоон хоногтойгоор үргэлжилнэ. 1 дахиас 5 дахь хүртэл сургуулийн 5 өдөртэй бөгөөд зуны амралтаас гадна 4 удаагийн улирлын амралттай. 12-р сарын 20н орчимоос 1-р сарын эхэн хүртэл 2-3 долоо хоногийн хугацаатай өвлийн амралт нь энэ дундаасаа хамгийн уртад тооцогддог. Өдөрт дунджаар 08:00-15:00 цаг хүртэлх хуваарьтайгаас 1 цаг өдрийн хоолны завсарлагаа мөн хичээлийн дундуур 10-20 минутын завсарлагаа гэж бий. Дүүрэг дүүргийн сургуулиудын онцлогоос шалтгаалан завсарлагааны хугацаа хэлбэлзэж болно гэдгийг анхаараарай.


эх сурвалж http://www.skolverket.se/


Эхний ээлжинд шведийн боловсролын системийн талаар товч бөгөөд тодорхой мэдээлэл орууллаа. Дараа дараагийн удаа дэлгэрэнгүй мэдээллүүд бэлтгэх болно. Та бүхэн санал сэтгэгдлээ харамгүй хуваалцан хамтарч ажиллахыг хүсч байна.

Хүндэтгэсэн www.swemon-bolovsrol.blogspot.com- н админ.

1 kommentar:

Anonym sa...

Яг иймэрхүү юмаар эхлээд л цааш үргэлжлэх байсын байна амжилт шүү!!а