fredag 26 mars 2010

Цэцэрлэг

Цэцэрлэг (förskolan)

Коммунууд нь 6 болон түүнээс доош насны хүүхдүүдийг хариуцан харьяалах цэцэрлэгүүдэд хувиарладаг. Хэрвээ хүүхдээ цэцэрлэгт өгье гэвэл коммунд бүртгүүлж очер хүлээнэ. Газар газраас шалтгаалан орон тоо хүлээх хугацаа их бага байдаг. Гэхдээ та хүүхдээ цэцэрлэгт өгөхөөр төлөвлөж байгаа бол эртнээс бүртгүүлээрэй гэж хэлэх байна.

Lekis, Dagis, Daghem зэрэг нь бага зэрэг ялгаатай боловч бүгд адилхан цэцэрлэгүүд бөгөөд ихэнх нь үнэ төлбөргүй. Зарим нэг дээд тал нь 1260 кр хүртэлх сарын хураамж авдаг цэцэрдэгүүд бас бий. Гэхдээ ээж аав нь ажил хийдэггүй бол уг төлбөр коммунаас төлөгдөнө (төлбөр төлдөг цэцэрлэг бол шүү дээ).

Öppna förskolan үдээс өмнө эсвэл үдээс хойш цөөн цагаар голдуу 3 цаг орчим бусад хүүхдүүдтэй нөхөрлөх, тоголох зориулалттай хүүхдийн чөлөөт цаг өнгөрүүлэх газар. Энэ нь зүгээр цэцэрлэгээс бага зэрэг ялгаатай, мөн цагийн хувиар бага гэдгийг анхаараарай. Ихэвчлэн уг цэцэрлэг нь för småbarn гэсэн байдаг бөгөөд эцэг эхийн хэн нэг нь хамт байж бусад эцэг эхчүүдтэй дуу дуулах шүлэг унших ярилцах тоголох гэх мэтчилэн үйл ажиллагаа уг 3 цагийн турш зохиогдоно. Яслитай төстэй боловч эцэг эх нь хамт байх хэрэгтэй байдаг.

Daghem (dagis) нь манайхны цэцэрлэгтэй үйл ажиллагааны хувьд адил төстэй. Хүүхдүүд өглөө очиж үдээс хойш тарна. Өдрийн хоол болон хөнгөн цай уулгана, өдрийн унталт хийнэ гэх мэтчилэн ажлын цагуудад хүүхдийг тань асрах зориулалттай.

Lekskola (lekis), deltidsskola нь dagis-г бодвол арай том, сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг бэлтгэдэг.

Förskoleklass нь ерөнхийдөө сургуулийн өмнөх насны (5-6) хүүхдүүдэд зориулсан анги юм.

Fritidshem (fritids, fritis) 12 хүртэлх насны хүүхдүүд хичээлийн өмнө болон дараа аль эсвэл улирлын амралтуудаар эцэг эхийн завгүй үед хандаx газар. Даалгавар хийлгэх, тоголох, хөнгөн цай уулгах зэрэг халамжуудыг үзүүлнэ.

Цэцэрлэгүүдийн олон янзын нэрнүүдийг хараад ямар ялгаа байдаг юм бол гэж гайхаж байсан бол дээрхи тайлбарууд тус болох байх гэж найдаж байна. Асуух асуулт байвал нээлттэй тавиарай.

Inga kommentarer: