onsdag 31 mars 2010

Стокгольмийн хэлний сургууль


Стокгольмын хэлний сургууль нь швед улсын сургуулиуд мөрддөг зохих хуулийг баримталж ажилладаг хувийн бүрэн бус дунд сургууль юм.
Тус сургууль нь 2001 оны намар үйл ажиллагаагаа эхэлсэн ба соёл болон нийгмийн гарал үүслийг үл харгалзан бүгдэд нээлттэйгээр үйл ажилгаагаа явуулдаг. Одоогоор 17 орны хүүхдүүд англи болон швед хэл дээр бүрэн дунд боловсрол олж авч байгаа төдийгүй эх хэл дээрээ сургалтад хамрагддаг. Мөн түүнчлэн мэдээлэл зүйд тус сургууль гол анхаарлаа хандуулж, сүүлийн үеийн компьютер тоног төхөөрөмжийг суурилуулан сургалтандаа ашиглаж байгаа.

2002 оны намраас тус сургуульд франц хэлний сургалтыг бэлтгэл бүлгээс эхлэн явуулж байна. Сурагчдийг өндөр түвшинд суралцуулaхын тулд зааж байгаа багш нарын мэдлэгийн түвшин маш өндөр байхын зэрэгцээ багш нар зааж байгаа тухайн хэлээ өөрийн төрөлх хэл шигээ эзэмшсэн байхыг сургуулийн зүгээс шаарддаг.

Сургуулийн зорилго

Манай сургууль сурагчдаа нийгэмд эрх зүйн болон сэтгэл зүйн баттай мэдлэгтэй байж, тулгамдсан төрөл бүрийн асуудалд хувийн зүгээс баттай мэдлэгтэй байлгахыг зоридог. Хамгийн гол нь манай сургуулийн сурагчид сургуульдаа байхдаа тайван, сэтгэл хангалуун байдаг. Яагаад гэвэл тус сургууль нь тэдэнд таалагддаг учраас хүүхдүүд сургуульдаа дуртай байдаг юм. Сурагчид дуртай сургуульдаа их зүйл сурдаг. Стокгольмын хэлний сургууль нь сурагчиддаа хувь хүн болон бүлэг хамт олонтойгоо хэрхэн хандахыг заан чиглүүлдэг.

Сургалтын хандлага

Стокгольмын хэлний сургууль нь сургалтаа бүх чиглэлд хандуулдаг. Хичээлийг төрлүүдэд хувиарилдаггүй. Тийм учир манай сургууль ангиудийг бага бүлгээр хувааж ангилдаг. Чанар, мэдлэг, боловсрол - энэ манай сургуулийн гол баримталдаг зарчим.

Харилцаа холбоо болон хяналт

Манай сургуулийн захиргаа эцэг эхийн харилцаа холбоог маш их чухалчилдаг. Эцэг эхийн хурал болон сурагчид, эцэг эхчүүдтэй биeчлэн уулзах уулзалтыг амралтын үед хоёр удаа зохион байгуулдаг. Шаардлагатай үед нэмэлт уулзалтыг зохион байгуулж болно.Эцэг эхчүүд болон бусад сонирхсон хүмүүст манай сургуулийн үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.

Гутаан доромжлол

Сургуулийн дотоод журмын дагуу сургуулийн багш нар болон сургуулийн ажилчид арьс өнгөөр гадуурхах буюу бусад зүйлээр гадуурхан доромжлохыг хатуу эсэргүүцэн тэмцдэг. Тийм учраас Олон улсын хэлний сургуульд доромжлол “Үгүй” гэсэн уриан доор ажилладаг. Арьс өнгөөр гадуурхахтай тэмцэх гишүүд манай сургуульд ажилладаг. Энэ бүлгийн хүмүүс энэ явдлын эсрэг үйл ажилгаагаа чиглүүлдэг.Үүнээс гадна анги бүрд найз нөхөрлөл болон, орчин тойрнsхоо хүмүүс, бусад хүүхдүүдтэйгээ эрх тэгш байх, аливаа үл ойлголцох бэрхшээлээс хэрхэн өөрийгөө авч гарах тал дээр ярилцлага зохион байгуулдаг.


Хичээлийн дараах чөлөөт цаг

Хичээл дууссаны дараа хүүхдүүд өдөр өнжүүлэхэд явдаг. Дадлага туршлагатай багш нараар сурагчид гэрийн даалгавараа заалгах, өөрийн төрөлх хэлээ судлах, мөн сонирхдог зүйлээ сурах,бас агаарт зугаалан байгалийн үзэгдлийн талаар харилцан ярилцгаадаг.

Сургуулийн хоол хүнс болон унааны талаар

Стокгольмын хэлний сургууль нь бүх сурагчдад өглөөд хөнгөн зууш, өдрийн хоол, өдөр өнжүүлэхэд явдаг хүүхдүүдэд оройн хоолыг тогтмол олгодог. Сургуулийн сурагчдад сургууль өөрийн унаагаар үйлчилдэг.

Харилцах утас:
Сургуулийн захиргаа: 08-604 80 70
Монгол хэлний багш Б.Энхцэцэг: 070-059 49 62

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү

2 kommentarer:

Anonym sa...

Enkhtsetseg ee,Ene surguulid haraar amidarch bgaa humuusiin huuhduud suraltsah bolomjtoi yu?

Anonym sa...

Erh n hyazgaarlagdmal baigaa huuhduudiin asuudliig avch uzeheer tuluvlun surguuliin zahirgaand tuluvluguu zorilgoo taniltsuulsan.Shiidegdeheer "Orloo" deer alban yosnii zar gargaj tavina.B.Enkhtsetseg