onsdag 31 mars 2010

GLAD PÅSK!

Hөгөөдөр буюу 4-р сарын 2-ны баасан гаригаас эхлэн сургуулиудын улирлын амралт үндэсний уламжлалт бидний хэлж заншнаар улаан өндөгний баяр буюу Påsk-тай холбогдуулан 4-р сарын 12 хүртэл амарч байгаа билээ. Басан гаригт långfredagen, бямба гаригт påskafton болон ням гаригт påskdagen болно. Тэгвэл эдгээр нь ямар учиртай тэмдэглэлт өдрүүд болон хэрхэн тэмдэглэдэг талаар тайлбарлая.

02/04 Långfredagen
Есүс Христ загалмайд цовдлогдсон бөгөөд ихэнх христийн шашинтай орнуудад Есүсийн дурсгалд зориулж гашууддаг өдөр аж. Анх м.э 300-гаад оноос номлогч Kyrrilos of Jerusalem-н санаачлагаар Ерүсалем хотноо уг гашуудлын өдөр эхэлж тэмдэглэгддэг болсноор бусад улс орнуудад аажимдаа дэлгэрсэн байна. Скандинавд харин 1600-гаад оноос хойш орж ирсэн. Эртний христийн шашны уламжлалаар бол энэ өдөр Есүс загалмайд цовдлогдож байгаа учир чанга ярихгүй, инээхгүй, тоголож наадахгүй, дуу хуур дуулахгүй сонсохгүй гэх мэтчилэн гашуудал зарладаг аж. Харин өнөө үед гашуудах гэхээсээ илүү календарийн нэгэн улаан өдөр болон хувирсан байна. Уг өдөр хичээл сургууль болон ихэнх албан байгууллагууд амардаг.

























03/04 Påskafton "Långfredag"-н маргааш буюу бямба гариг påskafton-г тэмдэглэдэг.

Шведэд том тэмдэглэлт өдөр болон баяруудын өмнөх орой "afton"-уудыг нь өргөнөөр тэмдэглэдэг. Яагаад гэвэл өмнөх өдрийн нь оройн 18 цагаас маргаашийн шинэ өдрийн эхлэл тавигддаг гэж үздэгээс байна. Жишээлбэл julafton, nyårsafton, påskafton, midsommarafton...г.м. Тиймээс уг уламжлалын дагуу "påskdag"-н өмнөх өдрийг пускафтон хэмээн тэмдэглэдэг байх нь. Энэ өдөр бас ихэнх газрууд амарна.



















04/04 Påskdagen
3-р сарын 21-с хойш гарсан тэргэл сарны дараахи ням гариг бүрт "påskdagen" тохионо. Уг өдөр нь Есүс Христ дахин амилсан гэж христийн шашны ёсоор үздэг учир жинхэнэ баяр болгон тэмдэглэдэг.
Баярын ширээ нь будаа, өндөг, гахай, загас мөн хонины мах гэх мэтчилэн зул сарын ширээтэй төстэй. Мөн энэ өдрүүдэд их хэмжээний амттан, чихэр идэхээс гадна өндөгний хайрцаганд чихэр хийн бие биедээ бэлэглэдэг. Хамаатан садах ах дүүгээрээ цугларан гэр бүлээрээ өргөн тэмдэглэнэ.

Яагаад өндөгний баяр гэх болов?

Өндөг нь Христийн дахин амилсны бэлэг тэмдэг гэгддэг. Өндөгний хальс нь авсыг төлөөлж өндөгнөөс дэгдээхэй төрдөгтэй адил Есүс булшнаас дахин амилсан гэж үздэг юм байх. Тийм учраас уг өдрүүдэд өндөг өргөнөөр идэж, хэрэглэгддэг. Тахиа, дэгдээхэй, шар өнгө ч мөн өндөгтэй адил пускын бэлэг тэмдэгүүдэд орно. Хүүхдүүд айлуудаар явж хаалга тогшин чихэр гуйх нь элбэг учраас хаалгыг тань бяцхан жаалууд тогшвол чихэр өгөхөө мартуузай.












1 kommentar:

Anonym sa...

Påskig sweduud barag l baga hemjeenii jul ged bdg shuu. Heregtei medee oruulj baigaa ta buhend mash ih bayarlalaa